Яг энэ миний блог шиг блогтой болохыг хүсвэл наашаа анхаарлаа хандуулаарай. Энд товч тайлбарласанчлан миний блог Jekyll дээр бичигдэж Github-д үнэгүйгээр хостлогдсон. Сэтгэгдэл нь мөн л үнэгүй сэтгэгдлийн машин болох Disqus-г ашигласан. Эдгээрийг ашигласан блогний онцлогуудыг товч дурдъя:

</img>
github octocat
  • Jekyll гэж юу вэ?

    • Статик текст файл дээр суурилсан вэб бүтээх framework. Өөрөөр хэлбэр ямар ч MySQL, PostgreSQL энэ тэр гэж өгөгдлийн баазтай зууралдах хэрэггүй гэсэн үг. Таны сайтын мэдээлэл энгийн файл хэлбэрээр хадгалагдсанаар бүхий л удирдлага таны гарч орж ирж байгаа юм. Энгийн мэдээлэл өгөх зориулалттай вэбийн хувьд яг тохирсон авсаарсан систем болж байгаа юм. Энэ ч утгаара блогт маш тохиромжтой суурь систем болж чадна.

    • Хэрэглэхэд маш энгийн. Хэрэглээд үзвэл шууд л блогоо нүүлгээд ирмээр санагдах бий вий (ялангуяа вэб хөгжүүлэгчид, программистууд) та нар!

    • Markdown бичлэг ашигладаг тул программистуудад илүү амар байх. Ер нь биш байсан ч маш амархан.

  • Github pages

    • Гитхабын талаар мэдэхгүй хүн ховор байх . Юу ч гэсэн товчхондоо нээлттэй эх хөгжүүлэгчдийн онлайн суурин гэж болно. Гит Програм Удирдах систем дээр суурилсан Програмын төсөл дээр олуулаа хамран хөгжүүлэхэд чиглэгдсэн код хостлдог систем. Гитийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Дусал.НЭТ дээр бичсэнийг уншаарай.

    • Github pages гэж Гитхаб дээр хостлогдсон нээлттэй эхийн төслүүдийн танилцуулга вэбийг хийхэд зориулсан вэб хуудас үүсгэх хэрэглүүр юм. Гитхаб пэйжс нь Jekyll-г ашигладаг тул бид маш амарханаар өөрсдийн Jekyll вэбийг гитхаб дээр үнэгүй хостлох боломжтой болж байгаа юм. Гитхаб дээр хостлогдсон таны вэбийн бүх файлууд нээлттэй хэлбэрээр гитхаб дээр байрлана гэдгийг анхаараарай. танынэр.github.io гэх домайн үнэгүй дагалдах хэдий ч өөрийн тусгай домайн нэр ашигласан ч болно.

Дискас сэтгэгдэл харагдах байдал. Миний блог ч бас дискас сэтгэгдэл асаалттай байгаа.
  • Disqus

    • Disqus бол ямар ч вэб хуудаст сэтгэгдэл оруулах боломж олгодог сэтгэгдэл удирдах систем юм. Мөн дискастай байхад та өгөгдлийн бааз гэж санаа зовох хэрэггүй. Таны агуулга дээрх хүмүүсийн сэтгэгдлүүд аюулгүйгээр үүлэн тогтолцоон дээр нисэж явах болно.

    • Нэг том давуу тал бол сэтгэгдэл үлдээх хүмүүс заавал таны сайт дээр данс үүсгэх шаардлагагүй явдал юм. Тэд зүгээр л өөрсдийн ашигладаг facebook, twitter гэх мэт нийгмийн сүлжээгээ ашиглан нэвтэрч сэтгэгдлээ үлдээх болно.

    • disqus.com дээр данс үүсгэсэн байхад л хангалттай.

Эхлээд хэрэгцээтэй зүйлсийг жагсаая. Хараад хэрэглүүрүүдээ бэлдээрэй.

  1. Интернэттэй компьютер (ингээд л болоо :))

За блогоо хөгжүүлж эхэлье.

Хурдхан шиг блогоо эхлүүлэн Jekyll-н амтыг үзэцгээе.

  1. Github нэвтэрч ороод энэ холбоос дээрхийг Fork хийгээд repository-н нэрээ өөрийн гитхаб id-г ашиглан yourid.github.io гэж хадгалаарай.
  2. Шинэхэн үүссэн repository-нхоо _config.yml файлыг нээгээд блогийнхоо ерөнхий тохиргоог хийгээд хадгал.
  3. Одоо yourid.github.io хаягаар хандалт хийхэд блог чинь ажиллаж байх учиртай. Хэрэв тэр дороо ажиллахгүй бол 5-10 минут хүлээхэд хангалттай.
  4. Нийтлэлүүдээ өөрчлөх юм уу шинээр нэмэхийг хүсвэл _posts хавтсан дотр байгаа файлыг өөрчилж эсвэл шууд гитхаб дээр шинэ файл үүсгээрэй. Jekyll-н нийтлэлийн файлын нэр нь их учиртай он-сар-өдөр-блогийн-гарчиг буюу YYYY-MM-DD-title.md гэж байх ёстой шүү.

Одоо тэгвэл бүр анхнаас нь эхлэн гараараа хөгжүүлэлт хийе

  • Jekyll суулгах

    Эхлээд Ruby суулгасан байх шаардлагатай гэдгийг анхаараарай.

    gem install jekyll
    
  • Jekyll вэб үүсгэх вэбээ локал дээр ажиллуулах

    jekyll new my-awesome-site
    cd my-awesome-site
    jekyll serve
    # => браузер дээрээ http://localhost:4000 гэж орвол шинэхэн сайт тань ачааллагдана. 
    

За тэгээд хөгжүүлээд байж дээ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол Jekyll-н сайттай сайтан танилцаж хүсвэл миний блогийн нээлттэй эхээс санаа аваарай. Эсвэл бүр форк хийгээд өөрийн болгон үргэлжлүүлэн хөгжүүлсэн ч болно.