Энд юу ч гэсэн блогоо нээчихлээ. Өөрт төрсөн бодол сэтгэгдлүүдээ хөтлөж байя. Мөн өөрийн сурч мэдсэнээ бусадтай хуваалцах tutorial хэсэг нээх бодолтой байна.

Энэхүү блогийн бүтэц, хэрхэн бүтсэн тухай товчхон танилцуулга хүргэе.

Энэ юун дээр хийгдсэн блог вэ?


Энгийн markdown дээр бичигдсэн статик текст файл дээр суурилсан Jekyll хэмээх блог бүтээгчээр хийгдсэн болно. Мөн Jekyll-н нээлттэй эхтэй танилцахыг хүсвэл Jekyll-н GitHub хуудсаар зочлоорой.

Хаана хостлогдсон бэ?


Github дээр үнэгүй байршигдсан байгаа. Хэрвээ та хүсвэл тус блогийн бүхий л эх файлыг миний github дээрээс орж үзэх боломжтой. Та ийм блогтой болохыг хүсвэл Github Pages хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл олж үзэн дуурайн хийхэд болно.

Хэрвээ танд энэ талаар тусламж хэрэгтэй болбол сэтгэгдэл бичиж үлдээгээрэй. Чадахаараа туслахыг хичээнэ.