Миний амьдралд ном гэдэг их чухал. Номоор дамжуулан маш олон хүмүүсийн дотоод ертөнцтэй танилцах боломжтой гэж бодогддог юм. Ганцхан амьдрах амьдралд яагаад бусдын амьдралын туршлагаас суралцаж болохгүй гэж? Тэгээд ч хүний дотоод ертөнц гэдэг хамгийн тайлагдашгүй оньсого болохоор тэдгээр ертөнц бүрийг тайлж уншихын тулд аль болох олон ертөнцийн хаалгыг нээсэн олон сайхан номнууд унших дуртай байдаг юм.
За тэгээд миний номын сантай танилцана уу.