Би сэтгэж байгаа тул оршиж байна. эсвэл Би бодож байна тиймээс оршиж байна. гэж орчуулагдах болов уу. Заримдаа ч оршоод байгаа юм уу эсвэл зүүдлээд байгаа юм уу гэдэг бодол орж ирдэг шүү. Саявтархан Sophie’s World (Софийн Ертөнц хэмээн Монгол хэлнээ орчуулагдсан) хэмээх философийн товч танилцуулга хэлбэрээр бичигдсэн гоё уран зохиолын ном олж уншлаа. Их сонирхолтой ном юм. Манай үеийн хүн төрөлхтний оюун санааны хөгжил дэвшлийн түүхийг маш сонирхолтой байдлаар дүрсэлж чадсан. Үйл явдал нь их хөөрхөөн. Нөгөө Inception гэдэг кинон дээр гардаг шиг л зүүдэн дотор зүүд давхиж явдаг шиг байдлаар гарна. Номон дотор ном тууж явна. хэхэ. Философи уншингаа бас хөөрхөн хөгжилтэй гэж байгаа. Тааралдвал уншаад үзээрэй.